БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн үед визтэй холбоотой, хууль бус баримт бүрдүүлэх явдал асар ихээр гарч байгаа учир ард иргэдийг ийм залиланд өртөхгүй байхыг сануулж байна. “Би Солонгосын ЭСЯ-д дипломатч, консул таньдаг гэж хэлж байгаа хүн байвал тэр хүн визний брокер байх аюултай. ЭСЯ-нд танилтай байх таны виз хүндрэлгүй гарна гэсэн үг биш. Виз мэдүүлсэн хүний материал шалгах үйл ажиллагаа журмын дагуу явагддаг гэдгийг ард иргэдэд анхааруулмаар байна. Шинэ журам есдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ гэв.
БНСУ-ын ЭСЯ-наас визийн журамд оруулсан өөрчлөлтүүд:
1-рт, Санхүүгийн бодит чадавхийг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлнэ. 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг хүчингүй болгож байна. Үүний оронд сүүлийн 6 сарын дансны хуулгаар эдийн засгийн чадавхийг нотлон харуулах юм.
2-рт, Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүний ар гэрийнхэн виз мэдүүлэхэд мөн 5 сая төгрөг байршуулдаг байсныг цуцаллаа. Түүний оронд БНСУ-аас шилжүүлэн мөнгөн дүнд харгалзан визийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ тухайн хүний гэрээний хугацаа хэзээ дуусахын харгалзан үзнэ.
3-рт, Визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар амьдрах магадлал багатай иргэд буюу төрийн албан хаагч, олон удаа БНСУ-д зорчсон тэмдэглэлтэй иргэд, албан ажлын шугамаар зорчих гэж буй иргэдийн визийн хариуг шуурхай шийдвэрлэнэ.
4-рт, ХУР мэдээллийн системийг виз мэдүүлэхэд ашиглана.
Сэтгэгдэл бичигдээгүй байна