2 эмэгтэй, 1 эрэгтэй нас барсан зам тээврийн онц ноцтой осол гарчээ

2019/08/29
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд 29-ны шөнийн 03 цаг орчим Субару импреза маркийн автомашин онхолдож 2 эмэгтэй, 1 эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарлаа.

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам,  талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Мөн эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн хүүхдээ шөнө оройн цагаар хаана хэнтэй юу хийж явж байгаа тал дээр хяналт тавих шаардлагатайг харуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна