НОСК-ийн ажилтнууд АТГ-т шалгагдаагүй гэв

2019/08/29
НОСК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн хийх үеэрээ НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "НОСК-аас Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцанд орохоор шалгарсан иргэдээс материал хүлээн авах ажил өнгөрсөн долоо хоног дууслаа. Одоо шалгарсан иргэдийг бүрдүүлж өгсөн материалыг шалгах ажил хийгдэж байна. Сонгон шалгаруулалтын ажил нэг ч өдөр зогсоогүй, хэвийн явагдаж байгаа" гэдгийг онцолсон юм.

Мөн "НОСК-ийн ажил хэвийн үргэлжилж байна. Манай ажилтнуудыг АТГ-аас шалгуулж байгаа талаар мэдээлэл тарж байна. Энэ бол худал мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мөн түрээсийн орон сууцны цахим бүртгэл, гэр хорооллын иргэдийг бүртгэх маш чухал судалгаа болсон. Үүнээс нэг зүйлийг тодотгоход, 3000 орон сууц ашиглалтад орвол 70-аас дээш насны бүх ахмад байранд орох боломжтой гэдэг тооцоо гарсан" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна