Гарьд Ш.Жаргалсайхан жудаггүй үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлал хүслээ

2019/08/30
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны дөрвийн даваанд жудаггүй үйлдэл гаргасан Ш.Жаргалсайхан гарьд ард түмнээсээ уучлал хүсэв.

Тэрбээр энэ тухайгаа,  “Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваанд Дорнод аймгийн арслан П.Мөнхбатад тахим өгөх үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа нийт Монголын бөх сонирхогч ард түмэн, энэ спортыг сонгон хичээллэж үндэсний өв соёлоо өвлөн авч явж байгаа хүүхэд, залуусаас уучлал хүсч байна. Өнөөдөр үндэсний их баяр наадмыг зохин байгуулах салбар хорооны хуралдаан болж тухайн асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас гарах шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрнө.” хэмээн цахим хуудастаа бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна