ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг шүүмжилсэн иргэдийг шалгаж эхэлжээ

2019/09/04

Жиргээч Ц.Уянга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсний төлөө Тагнуулын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Үүний дагуу цагдаагийн алба хаагчид Ц.Уянгыг мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Тодруулбал, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат Ц.Уянгыг гэрээс нь дуудаж мэдүүлэг өгөхийг шаарджээ.

Хариуд нь тэрбээр "Би ямар зүйл буруу хийсэн бэ? хуулийн үндэслэлээ хэл" гэхэд цагдаа "муу зүйл бичиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн учраас" гэжээ. Тэрбээр "ажлын цаг дууссан учир мэдүүлэг өгөх боломжгүй" гэхэд цагдаа "Танай гэрийн чинь цонх гэрэлтэй байна. Хурдан гарч ир" хэмээн шаарджээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг шүүмжилсэн иргэн Г.Ганбатыг гэртээ эзгүй байх хойгуур нь тагнуулын ажилтнууд гэрт нь ирээд явсан талаар мэдээлжээ. 
 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна