"Гала" хамтлагаар олонд танигдан гарч ирсэн дуучин Ану буюу Уранхолбоо өдгөө таван хүүхдийн ээж болоод буй.
Өнгө өнгийн хувцас, сонин содон шийдлээрээ олны анхаарлыг татдаг байсан дуучин бүсгүй ээж болсноосоо хойш намба сууж, гэрийн сайн эзэгтэй болсон. Тэгвэл тэрбээр энэ сарын 9-нд буюу ирэх даюаа гаригт хуримаа хийх юм байна.
Таван хүүхдийг өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амаргүй гэдгийг бүсгүйчүүд маань мэднэ. Харин энэ бүгдийн хажуугаар ажил амьдрал, биеийг гайхалтай авч явдаг дуучин Уранхолбоо олон бүсгүйчүүдэд үлгэр жишээ болдог билээ.
Ану урлагаасаа түр хөндийрөөд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч өөртэйгөө адил завгүй ээж нарт зориулан "Busy mom diary" блогийг хөтөлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд өндөр хандалттай блогуудын нэг болж чадсан юм.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна