Б.Хурц нарт холбогдох хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж шүүхэд шилжүүлжээ

2019/09/05
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр үргэлжилсэн. Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ.

Шүх хурлын дараа прокурорын байгууллага тав хоногийн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй хэмээн шүүгч хэлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр прокуророос  эсэргүүцэл бичиж Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тиймээс шүүх хурлын тов гарч, шүүх хурал дахин болохоор болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна