Мэргэжлийн хяналтын шалгалтаар өчигдөр орой /2019.09.05/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгээр Уаз фургон, Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслүүд 16 идлэг шонхор, 36 ногтруу шувуу тээвэрлэж явсныг саатуулсан байна.
Шувуудыг тээвэрлэж явсан гадаад, дотоодын иргэд нь БОАЖЯ-аас олгосон идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй боловч зарим идлэг шонхор шувууг барьсан орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй /гэрээ дутуу/, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй /шувууны тоотой тулгахад акт дутуу/, холбогдох хууль тогтоомж, БОАЖЯ-аас олгосон гэрээ, зөвшөөрөлд заагдсан амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримт байхгүй, орон нутгаас олгосон шонхор барих өгөөшинд ашиглах ногтруу шувуу барих зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсан зэргээр цөөнгүй зөрчил илэрчээ. Тиймээс шувуудыг Нийслэлийн Байгаль орчны газрын “Ан амьтан асрах төв”-д түр байршуулан, баримт бичгийн шалгалт хийж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна