Дуучин А.Мөнгөншагай зам тээврийн харамсалтай ослоор амь насаа алдлаа

Өчигдөр 10 цаг 27 минут
Өмнөговь аймагт өнгөрөгч бямба гарагийн орой зам тээврийн осол болж нэг иргэн амь насаа алдаж, хоёр иргэн хүнд бэртэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Энэ сарын 7-ны орой Өмнөговь аймгийн нутагт LC-200 маркийн автомашин зам дээр явж байсан тэмээг мөргөсөн осол болсон. Тухайн үед гурван иргэн зорчиж явсан бөгөөд нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн" гэлээ.

Харамсалтайгаар нас барсан иргэн нь "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай аж.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна