Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гичгэнэ Хөх-Оруулга гэдэг газар Улаанбаатар хотоос дөрвөн хүн загасчлахаар наймдугаар сарын 22-ны өдөр очжээ. Харамсалтай нь, тухайн өдрийн 19.00 цагт 46 настай эрэгтэй Э сураггүй алга болсон байна.
Архангай аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:10 цагт Хөх-Оруулга гэдэг хадан хавцлаас Э-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна