Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг АТГ-аас цагдан хорьжээ

Өчигдөр 12 цаг 06 минут
Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг өнгөрсөн шөнө АТГ-аас цагдан хорьжээ.  Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

2017 оноос Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажиллаж буй тэрбээр өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан байдаг.

Мөн УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байсан юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна