2019 оны наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу шалгалт явуулахад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглэлүүд илэрсэн гэх хэргийг шалгаж байгаа талаар хуулийн байгууллагаас өмнө нь мэдээлсэн билээ.
Урьдчилсан байдлаар хоёр иргэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байна.
Нас барсан эрэгтэй 2016 онд хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож 6 сарын ял авч байсан байна. Мөн тус хэрэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг дайчлан баривчлаад байгаа талаар Хар тамхитай тэмцэх газар мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна