АТГ-аас өнгөрсөн өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд болон ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилаад байсан юм.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос ирсэн хоёр саналыг өнөөдөр хэлэлцжээ.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж шийдвэрлэлээ.
Харин Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна