НМХГ-аас "Нагоми" рестораны хоолноос шавьж гарсныг тогтоожээ

2019/09/13
Төрийн ордны зүүн талд байрлах Япон хоолны "Нагоми" рестораны хоолноос олон тооны шавьж илэрсэн талаар иргэн Ч.Батзул өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн.



Энэ талаар бид НМХГ-аас, "Бид иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтаар, тухайн иргэний хоолноос байцаанд байдаг шавьж гарсан нь тогтоогдсон. Уг нь байцааг хоолонд хийхээсээ өмнө угааж, цэвэрлэх ёстой. Гэтэл тэгэлгүйгээр шууд хэрэглэсэн байна лээ. Энэ нь хоол үйлдвэрлэлийн технологийг зөрчсөн тухайн ААН-ийн буруутай үйл ажиллагаа гэж бид дүгнэсэн" гэх тодруулгыг Zaluu.com сайтад өгчээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна