УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэжээ

2019/09/13
Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 5 сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан тухай мэдээлэл өнгөрсөн хугацаанд ил болсон билээ. 

Тодруулбал, Ж.Эрдэнэбат нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр 2” нэртэй талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг  “Хэрх-илч” ХХК-ийнхаа нэр дээр 5 сая төгрөгөөр худалдан авчээ. Улмаар хямдхан авсан тусгай зөвшөөрлөө зургаан сарын дараа буюу 2018.07.03-ны өдөр  “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө 1 сая төгрөгөөр зарсан байдаг аж.

Х.Бат-Эрдэнэ нь уг арилжаанд оролцохоосоо сарын өмнө “Бэст ланд майнинг” ХХК шинээр үүсгэн байгуулж  уг лицензийг шилжүүлэн авсан хардлага дагуулдаг.

Тэгвэл хуулийн байгууллага Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Х.Бат-Эрдэнийн хооронд явагдсан дээрх лицензийн наймааны мөрөөр орж, шалгалт явуулж эхэлсэн бололтой. 

Энэ талаар зарим цахим сайтуудад, “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хэрэг бүртгэл үүсгэн шалгаж эхэлсэн, мөрдөн байцаалтын явцад түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн” талаар мэдээлжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна