УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх асуудлаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгтэй хамтран мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “МСНЭ хэвлэлийн хуралд намайг урьж, мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав оролцоно гэсэн учраас би энд ирсэн. Энэ мэдээлэл нь Ц.Гарамжав гишүүн болон Н.Өнөрцэцэг нарын хувь хүмүүсийн маргаан биш юм. Энэ бол эрх мэдэлтнүүд хуулийг завхруулдаг, төсвийн мөнгө үрэгдэж, улс хохироод үлддэгийн нэг жишээ. Үүнд Ц.Гарамжав гишүүний “Монполимет” ХХК холбогдсон.
Та бүхэнд баримтыг товч хүргэе. Миний дэлгэсэн баримтууд Шүүхийн шийдвэрийн санд байгаа, олон нийтэд ил мэдээллүүд. “Монполимет” ХХК-тай холбоотой асуудал бий. Асуудал анх 16 жилийн өмнө үүссэн. 2003-2006 онд Монголбанк, “Монполимет” ХХК-ийн хооронд арилжааны гурван ч гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ 2007 онд дуусгавар болсон. Гэрээ дуусахад Монголбанк, “Монполимет” компанийн хооронд маш их өр авлагын асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, Монголбанк нь “Монполимет” компаниас 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөг авах авлагатай гэдэг тооцооны акт гарсан. Тус актад хоёр тал гарын үсэг зурсан. “Монполимет” компани төлбөр төлөх гэрээ байгуулаад, 2008 он хүртэл төлбөрөө төлж байсан. “Монполимет” компани 100 гаруй сая төгрөг төлсөн байдаг. Гэтэл нэг л өглөө Ц.Гарамжав гишүүн “Би энэ төлбөрийг төлөхгүй” гэдэг зарга үүсгэсэн. Төлөхгүй явсаар байгаад 2008-2012 он хүртэл дөрвөн жил болсон. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Монголбанкнаас “Монполимет” компаниас 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөг авч чадахгүй байна гэж шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх энэ асуудлаар 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр шийдвэр гаргаж, “Монполимет” компанийн талд асуудлыг шийдсэн. Яагаад шүүх тус компанийн талд шийдвэр гаргасан гэхээр “Монполимет” компани нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагаад өгөөч” гэсэн нэхэмжлэл гаргасан учраас шүүх маргааныг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх энэ асуудлыг авч үзээд, Монголбанк буруутай юм уу, эсвэл “Монполимет” компани буруутай юу, эсвэл 10 тэрбум төгрөгийг төлөх ёстой юу гэдэг маргаан өрнөөгүй. “Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хаалаа” гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хаагдсаны дараа Монголбанкны ерөнхийлөгч 2016 онд 301 дүгээр тушаал, гаргаад “Монполимет” компанийн энэ өрийг Монголбанкны Эрсдлийн сангаас төлөх шийдвэр гаргасан. Энэ тушаалыг Монголбанкнаас авах гэсэн боловч нууц байдаг юм байна. Энэ бол маш тодорхой, хөдөлшгүй баримт юм.
Гурван зүйлийг хэлмээр байна. Ц.Гарамжав гишүүн сэтгүүлчдийг бүгдийг нь дуудаад мэдээлэл өгөхгүй ч ганц, хоёр хэвлэлд яриа өгсөн байгаа. Тэрээр “Монполимет” компани өртэй биш, харин ч авлагатай, Монголбанкны бодлогын шийдвэр байсан гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ баримттай мэдээлэл өгөхгүй байна. Анхнаасаа “Монполимет” компани буруугүй байсан юм бол яагаад Ц.Гарамжав гишүүн өрөө төлнө гэж гарын үсэг зураад, төлбөр төлөх гэрээг урт хугацаагаар байгуулаад төлбөрөө эхнээсээ төлөөд явж байсан юм бэ. Хоёрдугаарт, Ц.Гарамжав гишүүн буруугүй байсан юм бол маргааныг яагаад хөөн хэлэлцэх хугацаагаар хаалгаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаагаар маргааныг хаалгана гэдэг бол тухайн хүн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөд хуулийн цоорхойг ашигласан байна гэсэн үг юм.
Гуравдугаарт, анхаарал хандуулах асуудал нь Монголбанк 10 тэрбум төгрөгөө авч болох байсан. Гэтэл анхан шатны шүүх дээр ялагдангуутаа давж заалдаагүй. Давж заалдсан бол Монголбанкны Эрсдэлийн санд 10 тэрбум төгрөг төвлөрөх байлаа. Эрсдэлийн сан гэдэг нь иргэн өрөө төлөхгүй нас барах, ар гэрийнхэн нь нас барсан иргэнийхээ зээлийг төлж чадахгүй байгаа нөхцөлд тухайн банканд эрсдэл үүсэх юм бол Эрсдэлийн сангаас төлдөг юм байна. Мөн иргэн нийгэмд хохирол учруулаад өөрөө шоронд хоригдсон тохиолдолд энэ сангаас гаргадаг журамтай юм байна лээ. Энэ мөнгөөр яагаад “Монполимет” ХХК-ийн зээлийг хаасан бэ гэдэг нь сонин байна.
Мөн Монголбанкийг шүүхэд хэн төлөөлж оролцсон бэ гэхээр, Н.Буянхишиг гэж хүн оролцсон байна. Одоо энэ хүн Монголбанкинд Диллерийн хэлтсийн даргаар ажилладаг юм байна. Энэ хүн хэн бэ гээд хөөгөөд үзэхээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн хүүгийн эхнэр юм билээ. Тэгэхээр эрхэм гишүүн танил тал, албан тушаалаа ашиглаад өр төлбөрөө төлсөн юм биш биз. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Гэхдээ би энэ удаа огт хардаагүй. Нийгэмд нээлттэй байгаа мэдээлэл дээр дүн шинжилгээ хийгээд ярьж байна.
УИХ-ын гишүүн гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Баримттай няцаалт хийх хэрэгтэй. Гэтэл намайг гүтгэж, шантааж хийж байна гэж мэдээлэл өгч харлуулах оролдлого хийж байгаа бол бүтэхгүй. Яагаад гэхээр баримт өөрөө ярьдаг юм байна. Монголбанк энэ асуудал дээр тайлбар хийгээсэй гэж хүсэж байгаа. Монголбанкнаас тодруулах гэсэн ч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа. Энэ асуудлыг хууль шүүхийн байгууллага анхааралдаа авч, шалгаасай гэж хүсэж байна.
Бүрэн эрхтэй, алтны том компанитай, цементийн үйлдвэртэй, намтай, фракцтай бүлэглэлийн эрх мэдэлтэн яаж бусдыг харлуулж чаддаг юм бэ гэдгийг биеэрээ мэдэрч байна. Гэхдээ би үнэн зөв мэдээлэл түгээсэн учраас бууж өгөхгүй. Сошиал орчинд намайг гүтгэж, доромжилж байгаа ч би шантрахгүй. Манай сайт өчигдрөөс хаагдсан. Манай сайт байршдаг “Itools” компаниас тодруулахад цахим халдлага бий болсон байна. Боломжтой арга хэмжээг авч байгаа гэж хэлсэн. Бид Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан байгаа” гэлээ.
194.156.136.38
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAI L.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
Хариулах