Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” хэмээх нийтлэл 2019.06.25-ны өдөр нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэл нь гүтгэлэг гэж үзсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа 2 000 000 төгрөгөөр торгосон.
Э.Бат-Үүл үндэслэлгүй торгосон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өнөөдөр өргөдлийг 13:30 цагт хэлэлцлээ. Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурлыг 2019.10.01-ний өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна