Гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Н.Мөнхжин
2021/01/12

Катарын Доха хотноо жүдо бөхийн Мастерс тэмцээн өчигдөр эхэллээ.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр "С" хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч түүний өрсөлдөгч эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө өрсөлдөх болсон юм.

Уг барилдаанд Украины жүдоч дэлхийн хошой аварга Дарья Белодедидтай учраа тааран цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паула Парета аваргыг ялснаар хүрлийн төлөө барилдахаар болсон юм.

Хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын медалийн төлөө барилдаж байсан Францын Меланье Клементетэй барилдаж, цаг дуусахаас 33 секундийн өмнө өчиж, цэвэр ялснаар Мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна