Та нүдээрээ биш ТАРХИАРАА хардаг


Мэдээллийн 70 хувийг хангаж байдаг хөтөч, хүний хамгийн чухал эрхтэн бол нүд юм. Хүн минутанд, сард, жилд хэдэн удаа нүдээ цавчдаг, нялх хүүхэд яагаад огт уйлдаггүй, хорвоод цэнхэр нүдтэй хүн анх хэзээ мэндэлсэн, нүдний гэмтэл хэр хурдан эдгэрдэг тухай мэдэхийг хүсч байвал дараах мэдээллийг танд хүргэж байна.

Нүд хэмээх эрхтэн юмс үзэгдлийг харахаас өөр олон янзын үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Тухайлбал,

  • Нүдний өнгө хувирч чаддаг,
  • Нүдний торлог бүрхэвч хар ба цагаан өнгийг хүлээж авдаг 130 сая, өнгөт дүрсийг хүлээж авдаг 7 сая мэдрэгчтэй,
  • Нүдний торлог бүрхэвч ногоон, цэнхэр өнгийн пигментүүдийг шууд хүлээж авах чадваргүй бөгөөд гэрлийн тусгалаас хамаарч нүд төрөл бүрийн өнгөнд хувирах чадвартай аж.

Цэнхэр нүдтэй бүх хүмүүс холын хамаатнууд

Цэнхэр нүдтэй хамгийн анхны хүн одоогоос 6–10 мянган жилийн өмнө хорвоод мэндэлжээ. Тухайн үед бүх хүн хонин бор нүдтэй байсан гэдэг.

Нүдний торлог бүрхэвч 7 сая гэрэл мэдрэгч эсүүдээс бүрддэг

Хүний нүдний 7 сая эс нь гэрэл мэдрэх чадвартай бол үлдсэн 100 гаруй эс нь хар цагаан хоёрыг ялгахад тусалдаг байна. Гэрэл мэдрэгч эсүүд 384–768 нанометр урттай гэрлийг мэдэрч чадах бөгөөд үүнээс урт болон богино долгионы урттай гэрлийг бид харж чадахгүй. Савханцар гэдэг эс бол маш сул гэрлийг мэдрэхэд зориулагдсан, хүний харааны мужид байдаг бөгөөд дээр дурдсанчлан 384–768 нанометр гэрлийг мэдэрч чаддаг байна. Гэтэл лонхонцор эс бол нэлээн хүчтэй гэрлийг мэдэрдэг, дотроо бас 3 төрлийн лонхонцор байдаг.

Маш сайн харах — 20/20 (1,0)

Нүдний эмч нарын хэлж байгаагаар гэрлийн тусгал сайн орчинд хүн аливаа юмс үзэгдэл, тэмдэгтүүдийг 6,096 метрийн холоос ялгах бүрэн чадвартай гэнэ.
Хэрвээ та аливаа юм үзэгдэл, дүрсийг тонгоргож харуулдаг нүдний шил зүүсэн байгаа бол таны тархи дүрсийн ялгааг огт анзаардаггүй.

Та минутанд 17, өдөрт 14,280, жилд 5,2 сая удаа нүдээ цавчдаг

Та хүнтэй ярьж зогсохдоо ном уншихаасаа илүү олон удаа нүдээ цавчдаг. Хүн нүдээ асар хурдтайгаар цавчдаг байна. Тодруулбал нүдээ нэг удаа цавчихын тулд таньд ойролцоогоор 100–150 миллисекундийн хугацаа шаардлагатай. Тэгэхээр та секундэд хэд хэдэн удаа нүдээ цавчиж амжина гэсэн үг.

Хөгшрөөд ирэхээрээ нүдний шил зүүхээс өөр аргагүй

Нас ахих тусам хэн хүний ойрын хараа мууддаг. Энэ нь өвчин гэхээсээ илүү насны онцлогтой холбоотой бөгөөд ойролцоогоор 43–50 насны хооронд илэрдэг байна. Нүдний “хөгшрөлт” илрэхдээ андашгүй, жишээлбэл ном уншихад үсэгнүүд бүдгэрч харагдах бөгөөд бага багаар номоо хол барьж унших хэрэг гардаг. Тиймээс 43–50 насны хүмүүсийн 99 хувь нь нүдний шил зүүж эхэлдэг байна. Хэсэг хугацааны дараа нүдний хараа аливаа юмс үзэгдлийн төв цэгийг ялгаж харах чадвараа бага багаар алдаж эхэлдэг аж.

Нүд ямар ч камераас хурдан

Нүдний харааны яг өмнөхөн хэсэгт аливаа юмс үзэгдлийн төв цэгийг ялгаж харахад тусалдаг нүдний болор байрладаг байна. Хүнийг ямар нэг юм руу харах үед тэр биетээс ойсон гэрэл нүд рүү орохдоо тунгалаг болороор дамждаг. Энэ болор нь гэрлийг хувиргаж нүдний арын ханан дээр байгаа торлог эд дээр дүрс болгон буулгана. Торлог эдээс мэдээлэл нь мэдрэлийн ширхгээр дамжин тархинд хүрснээр бид юу харж байгаагаа төсөөлдөг юм. Эргэн тойрноо сониучирхан ширтэж, аливаа юмс үзэгдэл, дүрсийн төв цэгийг олж хараарай. Таны нүдний болор төв цэгийн байрлалыг өөрчилж байдаг боловч та огт анзаардаггүй. Тэгвэл видео камераар аливаа юмс үзэгдэл, дүрсийн төв цэгийг олохын тулд хэд хэдэн секунд шаардлагатай. Тиймээс бидний нүд ямар ч камераас хурдан байх нь ээ.

Нүдээ цавчиж байх нь маш чухал

Нүдээ цавчих нь нүдний дээд хэсгийн бүрхэвчнээс тоос шороо, хорт бодисыг гадагшлуулж, усархаг чийг гэгддэг нэгэн төрлийн өвөрмөц шингэнийг байнга үүсгэж, нүдийг чийглэж угааж өгдөг байна. Нулимс нь нүдийг янз бүрийн нянгаас хамгаалдаг хамгийн том эм юм.

Катаракта буюу нүдний болор цайх нь хөгшрөлтийн шинж

Хүн хөгшрөөд ирэхээр үс нь шингэрч бууралтдагаас гадна нүдний болор нь цайж эхэлдэг байна. Нүдний болор цайхын эхний шинж тэмдэг нь хүний 75–85 насанд мэдрэгддэг аж. Албаар нүдээ цавчуулахгүй байх буюу байнга цавчуулж огтхон ч болохгүй гэнэ.

Чихрийн шижин буюу сахарын диабетийг нүдний шинжилгээгээр тогтоох нь

Чихрийн шижин буюу сахарын диабетийн хоёр дахь үе шатанд онцгой шинж тэмдэг илэрдэггүй аж. Гэсэн хэдий ч маш сайн туршлагатай нүдний эмч нар сахарын диабетийн хоёр дахь үе шатны гол шинж тэмдгийг олж харж чаддаг байна. Тодруулбал энэ үед нүдний хойд хэсэгт бага багаар цус ялгарч эхэлнэ

Та нүдээрээ биш тархиараа хардаг

Хүн нүдээрээ биш тархиараа хардаг гэдэг нь үнэн байх магадлал хамгийн өндөртэй. Хэрэв таны нүдэнд ямар нэгэн өвчин зовиур илэрвэл таны нүд асуудалтай байна гэсэн үг биш юм.

Эсрэгээр visualization /визуализация / буюу төсөөлөлд хариу үйлдэл үзүүлж байдаг тархины хэсэгт тодорхой хэмжээний өөрчлөлт орж, хүндэрч байгаагийн шинж тэмдэг гэнэ. Эдгээр хүндрэлүүд янз бүрийн хүчин зүйлээс хамаарч байдаг.

Нүд сохролтын толбонд дасаж эхэлдэг

Глаукома буюу нүдний даралт ихсэх өвчин нь нүдний эвэрлэг бүрхэвчийн шархлаа үүсгэж, бүр сохролтын толбо үүсэх орчныг бүрдүүлж болзошгүй байдаг. Гэвч тархи үргэлж нүдийг бүрэн сохрохоос сэргийлдэг байна. Тодруулбал эрүүл нүдний үйл ажиллагааг идэвхжүүлж, сохорч эхлээд буй нүдний ачааллыг аль болохоор бууруулж өгдөг аж. Тиймээс бид сохролтын толбыг тэр бүр анзаардаггүй.

Нүд хуурайшихад нулимс их гарна

Нулимс нь ус, тос, хлорт натри буюу бусад органик бус бодис гэсэн гурван бүтэцтэй. Эдгээр бодис маш сайн холилдоогүй тохиолдолд нүд хатах буюу хуурайшиж эхэлдэг. Гэвч тархи энэ төрлийн мэдээллийг хүлээж авдаггүй бөгөөд нулимс ихээр ялгаруулдаг аж.

Яг үнэндээ нялх хүүхдүүд огт уйлдаггүй

Нялх хүүхдүүд хамгийн их уйлдаг юм шиг санагддаг. Тэгвэл үнэн хэрэгтээ нялх хүүхдийн нүд нулимс ялгаруулах чадваргүй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд төрснөөсөө хойш гурван сарын дараа жинхэнээсээ уйлж эхэлдэг байна.

Эзлэхүүн ба жин

Нүдний диаметр дунджаар 2,54 сантиметр бол жин нь 7 грамм хүрдэг байна.

Нүдний булчин

Хүний бие махбодь доторх булчингуудаас хамгийн идэвхтэй нь нүдний булчин юм. Хүн ойрхон байгаа зүйлийг удаан ширтэх тусам нүдний булчин чангардаг. Тийм учраас компьютерийн ард 40 минут суугаад 5–10 минут алсын бараа ширтэж нүднийхээ булчинг суллаж байх хэрэгтэй.

Нүдний ихэнх өвчин хурдан эдгэрдэг

Нүдний өвчин гам сайн баривал ердөө л 48 цагийн дараа бүрэн эдгэрч, шарх, сорви үлддэггүй байна. Нүдний бэрхшээл хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, бүрэн эмчлүүлэх магадлал 80 хувь байдаг гэнэ. Орчин үеийн лазер хагалгаа болон эмчийн заавраар эмээ тогтмол хэрэглэж байвал нүдний өвчинд баяртай гэж хэлэх мөч тун ойрхон байна гэсэн үг.



Эх сурвалж: Janerke tashken




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.48
    2021/01/16

    Хүний тархи сүлжилдсэн төмөр зам шиг

    Хариулах
  • 139.5.216.48
    2021/01/16

    Чихнээс илүү анализ хийдэг

    Хариулах