СУРВАЛЖЛАГА: ТҮЦ эрхлэгчид зээлээр бараагаа татаж, ажлаа эхлүүлжээ


Коронавируст цар тахлын хөл хорионы улмаас иргэд ажилгүй болж, амьжиргааны түвшин доройтож, сарын орлого харьцангуй буурч, өдрийн хоолоо арай хийн болгож, өдөр хоногийг өнгөрөөж буй иргэдийн тоо өдрөөс өдөрт ихэссээр байгаа юм.

Үүний нэг тодорхой жишээ бол ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчид. ТҮЦ түрээслэгчид сард байршлаасаа хамаараад дунджаар 400 мянгаас сая хүртэлх төгрөгийг түрээсийн төлбөр төлж, үлдсэн жаахан хэдээ ам бүлийнхээ хэрэгцээнд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, амьжиргааны гол хөшүүрэг болсон “ТҮЦ”-ээрээ эдгээр иргэд хоногийн хэрэглээгээ залгуулдаг.

Гэтэл хөл хорионы улмаас орлогогүй болж, тэг зогсолт хийсэн ТҮЦ эрхлэгчид хоёр сарын хугацаанд туйлын хүнд байдалд орж, аргаа барахдаа Ерөнхий сайдад хүртэл бичиг хүргүүлж байж, өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу ТҮЦ эрхлэгчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ бэлэн мөнгө хэрэглэхгүй, амны хаалтаа хоёр цаг тутам солих, пос машинаа ариутгах, бээлий өмсөх шаардлагыг биелүүлж ажиллах юм.

Зөв.мн сайтын сурвалжлах баг ТҮЦ эрхлэгчдэд Засгийн газрын шийдвэр хэрхэн нөлөөлсөн болон тулгамдаж буй асуудлын талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

 ТҮЦ эрхлэгч А.Гэрэлтмаа:Бараагаа зээлж авч байна”

Хоёр сарын хугацаанд их хэцүү байсан. Банк нь мөнгөө нэхээд, ядаж хүүгээ өгөөч гээд л. Гурван жил гаруй хугацаанд ТҮЦ ажиллуулж байна. Хөл хорионд мөнгө төгрөг байхгүй, байгаа мөнгөө эхний сардаа идээд, дараагийн сардаа хүүхдийнхээ хадгаламжийг зээлээд идчиж байгаа юм. Өнөөдрөөс онгойж байгаа болохоор бараагаа зээлж байгаа юм. Бэлэн авна гэхээр мөнгө байхгүй. Бараа авдаг хүмүүсээс очиж бараагаа татах гэхээр эхээр нь өгөхгүй гээд бага багаар өгнө. Ихээр бараагаа авбал та эргүүлээд төлж чадахгүй гээд маш олон асуудлууд үүсч байна.

ТҮЦ эрхлэгч Ө.Өнөрцэцэг: “Зээлүүд нэхэгдээд хүндхэн хоёр сарыг өнгөрөөлөө”

Бараагаа татахаас эхлээд хүндрэл үүсч байна. Бараа борлуулдаг хүмүүс маань бөөнд нь өгөхгүй гээд байгаа. Учир нь дараа нь эргүүлээд төлөх чадваргүй болохоор бага багаар бараа татаж байна. Гол нь бараагаа бэлэн мөнгөөр татах гэхээр орлогогүй хоёр сар гацсан учраас зээлээр л татаж байна. Банкны зээлээс эхлээд хувь хүний зээлүүд хүртэл нэхэгдээд их хүндхэн хоёр сарыг өнгөрөөлөө.

ТҮЦ эрхлэгч иргэн С.Ган-Эрдэнэ: “Иргэдээс ТҮЦ-ээ нээж болохгүй юу гэсэн маш их санал ирсэн”

Халдвар хамгааллын дэглэмээ сахиад өнөөдрөөс эхлээд үйл ажиллаагаа эхлүүлж байна. Гар угаах, ариутгах гээд бүх зүйлээ ёс журмынх нь дагуу хийсэн. Хаасан байх үеэр иргэдээс нээж болохгүй юу гэсэн маш их санал ирсэн. Би ганцаараа шийдэх биш, болдог бол нээгээд ажиллуулмаар байлаа. Зээлийн асуудалгүй хүн гэж юу байхав. Би нар шиг жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст хүнд байлаа. Зээл өр нэхэгдсэн хоёр сарыг арай гэж давлаа.

ТҮЦ эрхлэгч А.Амингоо: “Ахиад хөл хорио тогтоовол үнэхээр хэцүү байдалд орно


Банкны зээлтэй хүүгээ төл гэсэн дарамтан дунд хоёр сарыг арай гэж давлаа. Бараагаа татахаас эхлээд мөнгөний асуудал их яригдаж байна. Одоо татсан байгаа бараанууд бүгд зээлээр авсан. Бэлнээр авах гэхээр мөнгө нь байхгүй болохоор бага багаар л бараагаа зээлээд татаж байна. Одоо ингээд хэвийн ажиллаж чадах нь уу яах нь уу мэдэхгүй байна. Ахиад хөл хорио тогтоогоод үйл ажиллагаа хаавал үнэхээр хэцүү байдалд орно. Саяны хоёр сарыг арай гэж давж байхад ахиад хорио тавьбал дампуурах байхдаа” хэмээн хэлж байв.

Хөл хорио гэлтгүй жил бүр худалдаа эрхлэгчид нэг сар ч бололгүй шалгагч, байцаагч, янз бүрийн судалгааны байгууллагаас хүмүүс ирж, үйл ажиллагаа явуулж байгаа бол гэрчилгээ, зөвшөөрөл гээд баахан бичиг баримт нэхэж, байнгын дарамттай байдгаа ч учирлаж байсан юм. Шаардсан бүхнийг нь боломжоороо бүрдүүлсэн ч удалгүй зөвшөөрөлгүй газар, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан ТҮЦ-ээ хураалга гэх зэргээр албаныхан шаарддаг нь хүнд дарамт болдог аж.

Ийнхүү бүхий л үед төрдөө гадуурхагддаг ТҮЦ эрхлэгчид болон тэднийг дарамталж буй дарга нарын шийдвэр нь иргэдийн эрх ашгийг дэндүү зөрчиж байгааг ч тэд уламжилж өгөхийг хүсч байлаа.

Гэсэн ч хоёр сар гаруйн хугацаанд тэг зогсолт хийсэн түргэн үйлчилгээний цэг, гутал засвар, хоолны үйлчилгээ эрхлэгчид ажиллаж эхэлсэндээ баяртай байна. Цалин, түрээс, талхны мөнгө гээд олон асуудлаасаа бага багаар салах боломжтой боллоо хэмээн талархаж байгаагаа хэлж байв.

Н.Мөнхжин



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.99
    2021/01/19

    hamgiin hergtei vilchilgee tvsh shv de yadrsan ard irged zunduu bga orhgvi negen bolinol biz de hvni erh orj vilchlvvlj bga zunduu l hvmvvs bga

    Хариулах
  • 202.55.191.194
    2021/01/19

    Угаасаа л түц, хүнсний дэлгүүр зээлээр л бараа авч борлуулдаг шүү дээ. юу нь сонин байгаа юм болдоо

    Хариулах
  • 66.181.161.16
    2021/01/19

    tvts baitygai mongol yls 00 asyydlaa shiidej chadahgvi bgaa bizdee...

    Хариулах
  • 103.212.116.203
    2021/01/18

    Шээж баах газаргүй нь хэцүү, ажлын цаг гэж хязгааргүй, ариун цэвэр сахих боломжгүй, эргэн тойронд нь хог хуралдаж ар хажуу руу нь эрчүүд шээж баасан, түц өөрсдөө бохир усаа асгасан

    Хариулах
    • 202.55.191.194
      2021/01/19

      Гараад заваараа орчин тойрноо ч цэвэрлэхгүй.

  • 192.82.68.62
    2021/01/18

    ТҮЦ ер нь огт хэрэггүйш дээ...Цаашдаа цар тахал зогсохгүй, өөр мутациуд гарна. Гэтэл ийм заваан ,дотроо зайгүй, гаднаа дүүрэн нус цэр,шээс, бараа нь хадгалалтын горим алдагдсан, нойлын асуудал нь шийдэгдээгүй, дуртай цагтаа онгойж дургүйгээ хүрвэл хаагаад зам бөглөөд,явган хүний замын бөглөрөл үүсгэсэн ТҮЦ гээч юм хотод ийм олон байх огт хэрэггүй... Тийм учраас алсийн бодолтой байж амьдрах өөр арга хайх хэрэгтэй шүү... Нэг амбаар барьчихаад л нэг их сүхрхий үйлчлээд байгаа юм шиг, дарга нарыг дарамталлаа гэх... Наадах чинь явуургүй,хол явахгүй үйлчилгээ...

    Хариулах