Б.Бейсен: Цалингаа 50 хувь нэмэхгүй бол эмч багш нарын амьдрал доройтож байна

Х.Есү
2 цаг 38 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Бейсенээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарын асуудал хүнд байна. Эм эмнэлгийн хэрэгсэл нь дутагдалтай. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнгүүд гаднаас эм тариа авч байна. 

Эмнэлгийн дарга нарын цалин 1.8 сая үйлчлэгч нарын цалин 1.2 сая төгрөг байна шүү дээ. Энэ чинь хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Засгийн газар өнөөдөр сүүний л мөнгө нэмэх талаар ярьж байна. Ихдээ 150-200 мянган төгрөг л цалин дээр нь нэмэгдэж байна шүү дээ. 

Авч байгаа цалин нь юунд ч хүрэхгүй байна шүү дээ. Цалингаа ядаж 50 хувь нэмэхгүй бол эмч багш нарын амьдрал доройтож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.8
    31 минутын өмнө

    Uvgen Minii tetgever 1,2 saya tetgeveriin zeel ogt avch uzeegui bolohod l baina baga munge l dee Gehdee haana ch hurehgui munge bish shuu gishuun ee

    Хариулах