П.Наранбаяр: Бүгд бүсээ чангалж байж багш нарын цалинг 20 хувиар нэмэх гэж байна

Х.Есү
2025/10/21

Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

тэрбээр, "Бид багш нарын цалинг 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэх боломжийг бий болгосон. Энэ нь үндсэн цалинг 20 хувь болгон нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Үүнийгээ ч бид багш нарт хэлсэн. 

Тэдний хүсээд байгаа 3.5 сая төгрөгт хүргэх эдийн засгийн төсвийн боломж байхгүй. Бидний харж байгаагаар гурван жилийн дотор 3.5 сая төгрөгт хүргэх боломж бий. Яам, сайд нар бүсээ чангалж, багш нарын цалинг 20 хувиар нэмэх гэж байна.

-Таны цалин хэрэглээндээ хүрдэг үү? 

-Энэ хувийн асуулт байна. Хаа хаанаа хэцүү л байгаа шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.119.162
    2025/10/26

    zailj uz ali ert nemeh bsn yum emch bagsh narin tsaling. ta nar deeguuree idej uuj hereggui zuiluuded mungu tsatsaad bgaa bizdee

    Хариулах
  • 202.126.90.125
    2025/10/21

    saihan yevendej bnaa... 3 jiliin daraa 3.5 bolgono jih shig. ih hurliin gishuudiin tansaglaliig boliulaad budget gargaach

    Хариулах