Christie’s and MakersPlace баг NFT дижитал урлагийн түүхэн дуудлага худалдаанд оролцов
NFT-ын эргэн тойронд маргаантай байгаа ч дэлхийд алдартай Christie`s дуудлага худалдааны төв MakersPlace-тэй хамтран дижитал урлагийн бүтээлүүдийн анхны дуудлага худалдааг зарлалаа. Онлайн худалдаанд Beeple гэдгээрээ алдартай Майк Винкелманы "Everydays-the First 5000 Days" бүтээлийг дэлгэх болно. Дуудлага худалдаа 2-р сарын 25-нд эхлэх бөгөөд 3-р сарын 11 хүртэл үргэлжилнэ. Урлагийн мэргэжилтэн Ноа Дэвис хэлэхдээ “Christie’s” урьд өмнө хэзээ ч ийм ач холбогдолтой шинэ медиа уран бүтээл санал болгож байгаагүй гэв. Нэмж хэлэхэд энэ нь дэлхийн тэргүүлэгч дижитад уран бүтээлчдийн бүтээлийг баталгаажуулах онцгой боломж гэж ойлгож болно. Уламжлалт урлагийн ертөнцөд NFT-ууд хүчээ авч байна.
13 жилийн хугацаанд Beeple 5000 хоногийн турш дижитал шинэ уран бүтээл хийж, байршуулсан. Үүний дундаас дийлэнх сэдэв нь нийгмийн логик зөрчилдөөнтэй холбоотой байдаг. Энэ нь технологийн айдас, бидний баялагт хэт шунан улайрсан байдал зэрэгт анхаарлаа хандуулсан болно. “Everyday”- эхний 5000 өдөр бол эдгээр 5000 дижитал уран бүтээлээс бүрдсэн цорын ганц бүтээл нь юм. “2007 оны 5-р сард Beeple хэмээх дижитал уран бүтээлч өдөр бүр шинэ уран бүтээл туурвиж, интернетэд байрлуулж эхэлжээ. Тэр нэг ч хоног алгасалгүйгээр өдөр бүр дижитал уран бүтээлээ туурвисаар 5000 хоног хүрсэн нь энэ аж. Өдөр бүрийг онцгойлсон цуглуулгын хамгийн гол нь EVERYDAYS: THE FIRST 5000 DAYS хэмээх нь дижитал урлагийн түүхэн дэх хамгийн өвөрмөц бүтээлүүдийн нэг юм.” Дуудлага худалдаанд шалгарсан оролцогч зураачийн гарын үсэгтэй шифртэй дижитал файл хүлээн авах болно. Эзэмшигчийн нэрийг болкчэйн дээр бүртгэж өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой болгоно. Дэвис хэлэхдээ энэхүү дуудлага худалдаа нь мэдиа болон урлагт шинэ ирээдүй бий болгох боломж олгох чухал мөч гэв. Тэрээр NFT-ууд өмчлөлийн баримт болон хомсдлын асуудлыг шийднэ гэж үзэв.
Charlie Lee эргэлзэж байгаа
Кристигийн The First 5000 Days онлайн дуудлага худалдаагаар blockchain технологи нь уламжлалт урлагийн ертөнцөд хэрхэн саад учруулж байгааг онцолж байна. Гэхдээ NFT нь маргаанаас хол байгаа.
Litecoin-ы үүсгэн байгуулагч Charlie Lee саяхан шийд гаргасан бөгөөд энэ санаагаар зараагүй гэв.
Үүнээс гадна дижитал урлагийг хэн ч хуулбарлаж чаддаг нь олон хүний хувьд томоохон саадыг бий болгож байна. Эсрэг аргумент нь дижитал урлагийг үнэ цэнэтэй болгохын тулд өмчлөх эрхтэй хэмээн маргаж байна. Гэхдээ үүнээс гадна дижитал хуулбар нь эх хувьтайгаа адил хэвээр байх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна