З.Болдбаатар гэгч нь Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замын хэргийг хаасан шүүгч байжээ


З.Болдбаатар гэх шүүгч Х.Баттулга ерөнхийлөгч, А.Гансүх нарын Төмөр замын хэргийг хаасан хүн гэх мэдээллийг Эдийн засагч Л.Наранбаатар олон нийтийн сүлжээнд байрлууллаа.   

Тус Email-ийг нийтэлсэн Л.Наранбаатар: "Надад цахим захиа ирсэнийг та бүгдэд хүргэж байна. Жинхэнэ бузар юмаа. Хонгилынхон. Аюулгүй байдлыг нь хангах үүднээс нэр, хаягийг нь нууцаллаа. Хуулийн байгууллагад нотлох баримтаар шилжүүлж, шалгуулах болно." гэв.

Сайн байна уу Л.Наранбаатараа!
Өнөөдөр сайтаар гарсан ноцтой бичлэгт гарсан ҮАБЗ-н ажилтан Б.Баасанцогт, СБД-н шүүгч З.Болдбаатар, АТГ-н ажилтан П.Чулуунбаатар нарын Төмөр замын гэх дуулиант эрүүгийн гэмт хэргийг завших үйлдлийг гүйцэтгэж байсан мэдээлэл Танд хүргүүлье.

Төмөр замын гэх дуулиант гэмт хэрэгт холбогдогч, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хэргийг тухайн үеийн Улсын прокурор 2017 оны 1 сард СБД-н шүүхэд шилжүүлсэн. СБД-н шүүгч З.Болдбаатар 2017 оны 5 сард хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Ингэж гэмт хэргээс завших боломж олгож, хуулийг гууль болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх боломжийг энэ шүүгч нээж өгсөн.

Энэ З.Болдбаатар шүүгч Х.Баттулга нарын хэргийг хэрэгсэхгүй болгох шалтгаан, холбоо сүлбээ юундаа байсныг дор тайлбарлая.

Бичлэгт гарсан АТГ ажилтан П.Чулуунбаатар,З.Болдбаатар нарын эцгүүд аймгийн шүүхийн дарга нар байсан бөгөөд найзууд. Найз эцгүүд хуулийн сургуульд хүүхдүүдээ оруулсан нь П.Чулуунбаатар, З.Болдбаатар нар нэг ангийн найзууд болсон.

Баянгол дүүргийн шүүхэд 2004-2008 онд П.Чулуунбаатар, Б.Баасанцогт, А.Алтанхуяг (ҮАБЗ-н нарийн бичиг А.Гансүхийн төрсөн дүү) нар хамт ажиллаж найзууд болцгоосон. А.Гансүх Зам тээвэр Барилга хот байгуулалтын дэд сайдаар 2008 онд томилогдсон даруйдаа төрсөн дүү А.Алтанхуягын найз Б.Баасанцогтыг МИАТ ХК-н Захиргаа хүний нөөцийн даргаар томилсон. Б.Баасанцогт нь ингэж Х.Баттулга нартай холбоотон болсон.

Б.Баасанцогт хамт ажиллаж найз болсон П.Чулуунбаатараар дамжуулан СБД-н шүүгч З.Болдбаатартай маш сайн ойрын найзууд болсон. Б.Баасанцогт нь МИАТ ХК-н Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга болсон маш олон хүний гуйлт болох МИАТ ХК-д оруулах замаар найзын хүрээллээ тэлж, энэ цагаас СБД-н шүүгч З.Болдбаатартай маш дотно найз болсон.

Х.Баттулга нарын холбогдогч яллагдагчтай Төмөр замын дуулиант хэргийг тухайн үеийн прокурор 2017 оны 1 сард СБД-н шүүхэд шилжүүлсэн байсныг шүүгч З.Болдбаатар нь хэргийг хуульд заасан үндэслэл, шаардлагыг зөрчиж мөрдөн байцаалтад 2017 оны 5 сард буцаасан. Иймд тухайн үед Төмөр замын гэх дуулиант хэргийг хуульд заасан шаардлага, нөхцлийг зөрчиж шүүхээс хэргийг буцаасан шийдвэрийг эргэж шалгах цаг болсон. Энэ гэмт хэргийг 2020-2019 онд прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл хуулийн хулгай хийж Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг УИХ-р өөрчилж, хуулийн хулгаа хийж, Төмөр замын дуулиант хэргээс ял завшсан.

Тэгвэл Улсын Ерөнхий Прокурорын орлогч буюу гэмт хэрэгт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалд С.Алиманцэцэгийг ҮАБЗ-н нарийн бичиг А.Гансүх зүтгүүлж томилуулсан бөгөөд энэ хүмүүс хуулийн сургуулийн нэг ангийн найзууд, А.Гансүх 2012 онд Зам тээврийн сайдаар 2012 онд томилогдсон даруйдаа МИАТ ХК-н хуулийн хэлтсийн даргаар томилсон. Ингэснээр дуулиант Төмөр замын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон хэрэгт холбогдолгүй гэх хууль зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ асуудлыг Та нягталж үзэж, олон нийтэд түгээж өгөөч, шударга ёсыг тогтооход хэрэг болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна