Албан тушаалтнуудаас Шадар сайдад өгсөн мэдээлэл бодит байдлаас зөржээ

С.Гандэлгэр
2021/03/04

УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хуралдааны үер Шадар сайд, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон хорооллын ... дугаар байранд амьдардаг иргэнтэй шууд утсаар холбогдоход тухайн иргэнийг амьдарч байгаа байраар нь хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш хөл хорио тогтоосон атлаа өнөөдрийг хүртэл мэдээлэл огт өгөхгүй, лавлах утас руу ярьж асуухаар мэдэх хүнгүй, яах нь тодорхойгүй байгаа талаар санал гомдлыг сонслоо.

Гэтэл албаны хүмүүс СХД-т байраар нь тусгаарласан тохиолдол байхгүй гэж Шадар сайдад мэдээлсэн байна.

Шадар сайдын зүгээс шинээр баталсан обьект байрыг тусгаарлах түр журмын хэрэгжилт хангалтгүй байгааг УОК-ын Шуурхай ажлын хэсгийнхэнд анхааруулж, өөрсдөө газар дээр нь очиж ажиллахыг үүрэг болголоо.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.60
    2021/03/04

    Албаны доод хүмүүсийнхээ үгээр биш ард түмнийг сонсож, газар дээр нь ажиллавал илүү үр дүнтэй байх шүү даргаа

    Хариулах