ДДЭА Монгол улсад “Шаардлага биелүүлэх” дөрвөн сарын хугацаа өглөө

Zuv.mn
11 цаг 52 минутын өмнө

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Шнхай хотноо болж өнгөрлөө. Хурлаар дүрэм журмыг нь зөрчиж, шаардлага биелүүлээгүй улсуудын Допингтой тэмцэх байгууллагуудад ногдуулах хариуцлагын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тэдгээр улсуудын нэг нь манай улс байсан бөгөөд удтал хэлэлцсэний эцэст манай улсад алдаагаа засах, дүрэм журамд нь нийцэх дөрвөн сарын хугацаа өгчээ. Алжир, Ангол, Эквадор, Морокко, Филиппиний ҮОХ-нд мөн дөрвөн сарын хугацаа өгсөн байна.

Манай талаас амлалт өгч, шаардлагыг биелүүлнэ гэдгээ илэрхийлсэн талаар албан ёсны мэдээлэлд дурджээ.

Ингэснээр, манай улс Парисын олимпод цагаан туган дор оролцох аюул дөрвөн сараар холдсон бөгөөд энэ хооронд ДДЭА-ийн тавьсан шаардлагуудыг биелүүлэх үүрэг хүлээж байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.153
    2023/09/24

    Спортын сайд ямар ажил хийдэг юм вэ? Ерөнхий сайдаа? Засагт муу нэртэй олон сайд байна, эхнээс нь чөлөөлөх хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.40.117
    2023/09/23

    Нөгөө муу хэлдэг Социализмын үед ийм байсан уу? Мөнхбат аварга,Баянмөнх аварга гээд алтан үеийнхэн ингэж шившигээ тарьж байсан уу? Энэ бол гутамшиг...

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/09/23

    Дандаа улны улсууд...манайх...

    Хариулах
  • 103.57.95.50
    2023/09/23

    шал онигоотой юмаа дандаа муу нэрийн эхэнд явнаа

    Хариулах
  • 66.181.183.67
    46 минутын өмнө

    No Doping. Doping heregledeggui dope cool tamirchid aa l yvuulay hhe

    Хариулах