Урд шөнө орсон цаснаар Ховдод цахилгаан тасарчээ

Х.Батсайхан
2023/09/27

Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй талаар УЦУОШГ өчигдөр сэрэмжлүүлэг гаргасан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө орсон цасны улмаас Ховд аймагт цахилгаан эричм хүч доголджээ. Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас энэ талаар "Ховд ЦТС ХХК 2023 оны есдүгээр сарын 27-ны 02:00 цагаас хойш их хэмжээний цас орсны улмаас ЦДАШ-д гэмтэл гарчм өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байна .иймд ЦЭХ-хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандана уу" хэмээн албан ёсны цахим хуудастаа мэдээлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна