Шуудхан хэлье. Манай хуулийнхан чинь муухан зохиолтой шоу жүжиг тавьдаг болчихож. Юун "Шувуу ажиллагаа". Захын найруулагч ч ийм инээдмийн жүжиг тавихгүй. Анх ярихдаа ввлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчрах ажиллагааг Гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулна гэсэн. Гэтэл яав, сүржин эхэлж, даржин төгсөхийн үлгэр өрнөөд байна. Өнөөдрийн байдлаар хоёрхон хүн авчрахдаа сүрийг бадруулсан. Авчирсан хүмүүстээ авч байгаа арга хэмжээ байна уу. Зүсээ хувиргасан хэмээн сүржигнэсэн Д.Наранхүүгийн харьцуулсан зургийг харсан уу. Хүлэг онгоцоор хүлээн авсан Т.Бадамжунай хаана байгааг мэдсэн үү. Үнэн төрхийг нь илчилбэл үнэхээр хөгийн. Оргон зайлсан 92 этгээд байгаа гэсэн. Цаана нь нэр зарласан 90 хүнийг бас энэ мэт муухан зохиолтой жүжиг тавиад эх оронд нь авчирсан дүр эсгэх үү.
АТГ-т шалгагдаж байхдаа оргон зайлсан Н.Удаанжаргал, С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх хүмүүс мөн байгаа бөгөөд эдгээрээс гадна Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан нарыг бас ийм зохиолоор авчрах юм биш биз дээ. Хамгийн гол нь үр дүн болохоос "Үлгэрийн зохиол" хэнд хэрэгтэй юм бэ.
БАР, ЯЛАА, ҮНЭГНИЙ АВААС ҮЛГЭР АВЪЯ
Авлигатай үл эвлэрч, үргэлж тэмцэхийн үлгэр дуурайлыг БНХАУ үнэн утгаар нь үзүүлсээр байна. Тус улс авлигын хэрэгт холбогдож, улмаар улс орноосоо оргон зайлсан ч, тэрхүү этгээдийг хаана байгаа газраас нь хайж олоод идэж ууж, авлигад авсан хөрөнгийг нь эргээд төлүүлэх тийм бодлогыг баримталсаар байна. Энэ бол авлигын эсрэг авч буй хамгийн шударга арга хэмжээ юм. Ингэснээр авлигачид ял завших ямар ч боломжгүй болно. Үүний тод жишээг одоо дурдъя. Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинхуныг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Скай нэт” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн болж байсныг санаж буй биз ээ. Хэргийг сануулбал, Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу оргосон бөгөөд 2005 оноос түүнийг интерполоор хайж эхэлсэн билээ.Тэрбээр Вэнжоу хотын дэд дарга байхдаа 250 сая юанийн авлига авсан ажээ. Үүнээс гадна 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ руу оргон зайлсан байдаг. Гэхдээ тэд тун удалгүй баривчлагдсан. Учир нь “Скай нэт” ажиллагааныхан нэгэнт дурандаа онилсон болохоор тэр. Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой дээрх ажиллагааны хүрээнд 100 хүний нэрсийг ил болгож байсан удаатай. Ийнхүү манай урд хөршид төрийн бодлогын хэмжээнд авлигатай тэмцсээр. Үр дүнд ч хүрч байна.
Тухайлбал, хамгийн алдартай авлигатай тэмцсэн ажиллагаануудаас дурдъя. БНХАУ-ын дэлхийд хамгийн их алдаршсан авлигын эсрэг аян нь амьтдын нэрээр нэрлэсэн тусгай томьёололтой ажиллагаанууд юм.
Тодруулбал, “Бар”, “Үнэг”, “Ялаа”-ны авыг хэлж болно. “Бар” гэвэл улс төрийн өндөр албан тушаалтнууд, “үнэг” гэдэг нь мөнгөө гадаадад нуусан зальтнууд, харин “ялаа” нь багахан хэмжээний хээл хахуул авагчид юм.
Ши Жиньпиний хэрэгжүүлж буй авлигын эсрэг тэмцэл Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан зэрэг 2012 оноос хойш 180 гаруй хүн “ачигдаад” байгаагаас бараг 30 хувь нь өндөр дээд албан тушаалтнууд байв.
Хамгийн сүүлийн том баривчилгаа нь Хятадын тэрбумтан Лю Ханийг авлигын хэрэгт буруутган дөрвөн хамсаатных нь хамт цаазаар авсныг санаж буй бизээ. Урд хөршийн авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эсрэг явуулж байгаа дээрх ажиллагаанаас Монгол Улс үлгэр жишээ авбал яасан юм бэ.
Авлигын гэмт хэрэгт том жижгийн ялгаа үгүй. Яг л бар, ялааг үл хамааран барих урд хөршийн “Үнэгний ав” шиг ажилламаар байна. Ян Жинхуныг яаж баривчилсан яг л түүн шиг гаднын оронд орогнож байгаа оффшорчдоо барьж авчирвал яасан юм. Авлигатай тэмцэж байгаа ажлаа бодит болгохын тулд болж өгвөл улс төрийн ашиг хонжоогоор бус хууль дүрмийн шударга зарчмаар ажиллах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.170.73.198
Энэ нээрэн инээдэм болсон шүү
Хариулах202.126.88.170
Арааныхаа завсраар агаар сорж ярьдаг хүн агуу том үлгэр туулийг зохиодог юм гэж эртний үгэнд бий. "Ш" ажиллагаа хэмээх хошин жанрын үлгэрийг тийм л хүн зохионо.
Хариулах