Ачааны машины тэвш өндөр хүчдэлийн шугамд хүрч, жолооч амиа алджээ

Т.Отгонсувд
2023/09/28

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт ачааны машины тэвш өндзөр хүчдэлд хүрсэний улмаас жолооч нь амь насаа алджээ. 

Тодруулбал, Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 27-ны өдрийн 13:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу алба хаагчид очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрснээс автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.153
    2023/09/28

    ХОТ аюултай болжээ. Стандарт өндөртэй машин унаж байгаад цахилгаанд цохиулж байна. Манай эрчим хүчнийхний буруугаас болж иргэн нас барлаа.

    Хариулах