Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Харговь багийн нутаг “Бэлийн даваа” гэдэг газарт тус сумын харьяат малчин Х /эрэгтэй, 60 настай/, С /эмэгтэй, 45 настай/ нар есдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн орчим явганаар мал хариулахаар гэрээсээ гарч яваад сураггүй алга болжээ.
Улмаар Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагч, сумын мэргэжлийн ангийнхан малчин Х/эрэгтэй, 60 настай/, С/эмэгтэй, 45 настай/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 21:45 цагт гэрээсээ зүүн хойд зүгт 6 км зайтай газарт эсэн мэнд байсныг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна