Өнөөдөр эх оронд өрнөх зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
11.00 цагт: МИАТ ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9914-7517
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд:“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар УИХ болон ЗГ-т шаардлага хүргүүлж буй талаар ШИНЭ намаас мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.
-Улсын төв нэгдүгээр эмнэлэг "Үйлчлүүлэгчээ сонсоё" сарын аяныг зохион байгуулж байна.
-ИБУИНВУ-ын парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жэймс Хиппи манай улсад ажлын айлчлал хийж байна.
-Монгол Улсын Морин хуурын чуулгын “Дуун дэг” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
-Архангай аймгийн Цэцэрлэг хотын АРА цогцолборт аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн, форум үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна