Дорнод аймгийн Хэрлэн сумын II багийн оршин суугч долоон настай хүү тав хоног сураггүй байсны эцэст өчигдөр нас барсан байдалтай олдсон билээ. Хүүг алга болох үед ээж нь Улаанбаатар хот руу явсан, хүү хойт эцэгтэйгээ үлдсэн байсан гэсэн мэдээлэл гарч буй. Мөн хүүгийн үхэлд хойт эцгийг нь сэжиглэн шалгаж байгаа, хойт эцэг нь “Мотоцилд сундалж яваад осолдсон. Хүүг нас барсан байхаар нь энд нь орхисон” гэж мэдүүлсэн гэсэн мэдээлэл ч гарч байгаа юм.
Тэгвэл долоон настай хүүд тохиолдсон энэ явдал дорнодчуудыг маш их түшээжээ. Учир нь хүүг эрэн хайх ажиллагааны явцад санамсаргүй байдлаар олох хүртэл ямар нэг баталгаатай сэжүүр байгаагүйд иргэдийг бухимдуулсан байна. аймгийн иргэд өчигдөр Чойбалсан хотын төвд цуглан, хүүгийн араас зул өргж гашуудсан. Энэ үеэр “Аймаг сумдаа камержуулах хандивын аян өрнүүлье” гэсэн санаачилга гарч, дэмжлэг авчээ.
Нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээр, Дорнод аймгийн орон нутгийн өмчийн газраас 2020 оны гуравдугаар сард “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, махны захуудад камержуулалт, засвар, шинэчлэлт хийх /Хэрлэн сум/” тендер зарлаж, үнийн санал авч байсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна