Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг баривчилжээ.
Тодруулбал Б, О нарын нэр бүхий 9 этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоолоо.
Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хурааж, хууль бусаар олборлосон зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644,8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна