Дорнод аймагт нас барсан долоон настай хүүгийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ: Цагдаагийн байгууллагад 2023 оны 9 дүгээр сары 26-ны өдөр Дорнод аймгийн цагдаагийн газарт "Миний долоон настай хүү оршин суух газраасаа 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойгш алга болсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан.
2023 оны 9 дүгээр сарын 28-ны 16 цагийн орчимд тус аймгийн хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хөгшир гэх газрын ойролцоо хэрлэн голоос 400 метр орчимд зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон.
Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Энэ хэрэгт холбогдуулан 34 настай эрэгтэй Б-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна