С.Жавхлантбаатар: Автобусны арлын дугаарын латин үсэг 30 жилийн зайтай давтагддаг

Zuv.mn
2023/09/29

Шинээр оруулж ирсэн автобусны асуудлаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Солонгосын “Daewoo” үйлдвэрийн 80 автобусыг Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-нд оруулж ирсэн.

 Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүд 17 цифрээр танигддаг. Үйлдвэрлэгдсэн онуудад 17 цифрээр буюу латин үсгээр тодорхойлж, зааж өгсөн байдаг. Манай холбогдох хүмүүс энэ үсэг нь аль онд үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг тодорхойлох танилцуулгуудыг бэлдсэн. 1993 автобус гэсэн мэдээлэл явж байгаа. Арлын дугаарынх нь латин үсэг 30 жилийн зайтай давтагддаг.

Эдгээр автобус шинэ үү, хуучин уу гэдэг нөхцөлд шинжээчид болон техникийн мэдлэг бүхий эрдэмтэн багш нарыг оролцуулсан Ажлыг хэсгийг гаргах нь зүйтэй гэж шийдсэн” гэв. 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн газрын дарга Б.Тамир "Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр хуучин автобус гэдэг нь тогтоогдвол МУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу нэн яаралтай буцаах ажлыг зохион байгуулна. Гэхдээ хуучин автобус байхгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.42
    2023/10/01

    Бүү худал хэл:Хуучин автобуснуудыг будагаар өнгөлөн далдлаад авчирсан байна. Аралын дугаар 30 жилд давтагддаг гэж хэн тэгж хэлээд батлаад байгаа юм. Хуцаж байгаа юм шүү.

    Хариулах