Б.Сосорбарам: Д.Мөнх-Эрдэнийг СУЛЛА, эсвэл алуурчнаа буцааж ХОРЬ

Т.Отгонсувд
2023/09/29

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хүнд нөхцөлд хоригдож байгаа асуудлаар намынх нь нөхөд ярьж буй. 

Энэ талаар Б.Сосорбарам өөрийн байр сууриа цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрбээр "Би үеэл дүүгээ хааяа зандардаг юм. Харин одоо өмөөрье. Алуурчин, авилгач, дээрэмчдээ эвийлээд суллаад өршөөгөөд байх. Харин улалзтал үнэнийг нь хэлж, бурууг илчилсэн Д.Мөнх-Эрдэнийг суллахгүй юм бол шүүхийнхэн буруу цалмандаа өөрсдөө ороогдож хоригдол болох вий дээ.

Яагаад гэвэл хүний эрхийг зөрчиж буруу шийдвэр гаргасан шүүгч хариуцлага хүлээх ёстой бус уу. Бид хүний эрхийн асуудлаар заргалдах болно. Буруу шийдвэр гаргагсад дээлээ яаж нөмрөхөө зэхэж байвал дээр буй за. Хэдэн их наядаар нь зулчихсан хуульчлагдсан тонуулчид ордонд тухлаж сууна, сохорчихоо юу, дүлийрчихээ юу.

 Эрхэм нэрээр дуудуулах дуртай шүүгчид ээ, допингийн хэрэг буруу зөв нь шүүхээр шийдэгдээгүй байхад ХЗДХЯ-ны төрийн нарийн нь нийтэд зарлачихна. Хуулийг хуулийнхан өөрсдөө завхруулж түүнд нь хүний эрх зөрчигдөж байна. Түрүүлсэн бөхөөс л илэрдэг ямар сонин допинг гээч вэ.

Энэ мэтээр хүний эрхийг уландаа гишгэлж, улныхан гэж доромжилдог улстөрчдийн увайгүй явдал хэзээ дуусах вэ? Зөрчлийн тухай хууль ямар ч логикгүй хууль шүү юм. Торгуулийн мөнгөөр дээрэм хийх нэг арга. Одоо болно. Д.Мөнх-Эрдэнийг сулла. Яахаараа хүн алсан хүн өршөөгддөг билээ. Эсвэл алуурчнаа буцааж хорь. Хууль ялгаваргүй үйлчлэх учиртай" гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.144
    2023/09/30

    Munkherdene uul ni charisma saitai

    Хариулах
  • 66.181.188.42
    2023/09/30

    Сосорбарам чи "Ард" кино театрыг минь өг өө. Өмхий луйварчин хулгайч. Чиний ардчилагч гэж ямар баас нь байгаа юм. Баас,баас,баас.Ер нь "Ардчилал" гэгч юм ерөөс байхгүй юм ш дээ.

    Хариулах
  • 66.181.187.9
    2023/09/30

    Со ах яг л үнэнг шулуухан хэлчихдэг хүн шүү эдний удамд тэмцэгч шулуун хүмүүс байдаг юм байна удам сайтын унагаа гэж

    Хариулах
  • 66.181.168.82
    2023/09/29

    ичих ч үгүй өөрөө тэдний нэг байж. менежментээр хувьчилсан обьектоо зориулалтаар нь ашиглалгүй балгас болгоод зарчихдаг гар

    Хариулах