Ногоон автобусны хэргээр дөрвөн хүнийг цагдан хорьжээ

Zuv.mn
2023/10/02

Ногоон автобусны хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн албан тушаалтны гэрт нэгжлэг явуулаад байна. Үүний нэг нь "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг. 

Өчигдөр А.Ганхуягийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн ба хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Түүнтэй хамт өмнө нь "Тэнүүн-Огоо" ХХК-д  2007 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг баривчилжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна