Гарцаар гарч явсан таван настай хүүг ээжийнх нь хамт мөргөжээ

Х.Есү
2023/10/03

Сургуулийн насны охидыг мөргөж амь насыг нь хохироосон зам тээврийн ноцтой осол хэдхэн хоногийн өмнө гарсан. Тэгвэл яг үүнтэй адил тахилтын зам дээр дахин гарцаар гарч явсан ээж хүү хоёрыг мөргөж, гэмтээсэн осол гарчээ. 

Тодруулбал, 

10 дугаар сарын 02-ны өдөр орой 19 цагийн орчимд гарцаар гарч байсан таван настай хүүг ээжийнх нь хамт мөргөсөн байна. Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна