“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдоод буй “Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаагаар цагдан хорьсон билээ. Тодруулбал,
Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр сэжигтнээр татагдсан А.Ганхуяг нарын дөрвөн этгээдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн баривчилсан юм.
Тэгвэл уг хэрэгт холбогдогсдоос А.Ганхуяг тэргүүтэй гурвыг үргэлжлүүлэн хорьж, нэгийг нь гадуур шалгахаар болжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих мөн яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах" шийдвэр гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна