Д.Амарбаясгалан: Би автобусны асуудалд анхнаасаа оролцоогүй

Х.Есү
2023/10/04

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас ногоон автобус, нүүрсний асуудалд холбоотой эсэх талаар тодрууллаа. 

Д.Амарбаясгалан "Тэнүүн-Огоо гэдэг компанид нийтийн тээврийн энэ том бизнес эрхлэх нөхцөлд нь дэмжлэг үзүүлж байсан хүн хэн бэ гээд улс төр талаас нь харах хэрэгтэй. Ногоон автобус худалдаж авахад нь нөлөөлсөн гэж хэлээгүй. Энэ компанид дэмжлэг үзүүлж байгаа хүн нь тийм хүн байдаг юм байна гэдгийг хэлсэн. 

Нийтийн тээврийн автобус өөрөө хэрэглэгдэх он хугацаа стандарттай. Харамсалтай нь төсөв хөрөнгөний боломжгүйгээс, төсвийн зарцуулалтын бодлого дутагдсанаас нийтийн тээврийн парк шинэчлэлийг тогтмол хийж чадалгүй л ирснийх. 2008 онд нэг парк шинэчлэл хийсэн. Түүнээс хойш шинэчлэл хийж чадахгүй байсаар байж энэ засгийн үед 800 автобусаар парк шинэчлэлт хийе гэж шийдсэн. 

Эргээд энэ асуудал анхан болон дунд шатан дээрээ очоод уналтад орж байгаа нь дэндүү харамсалтай. Шинээр томилогдсон хотын дарга хамгийн түрүүнд энэ автобусны шахаа хэрхэх талын шийдлийг гаргана. 

Нэгдүгээрт АТГ-аас санхүүгийн гүйлгээнд хийсэн шалгалтын дүн эцэслэж ирээгүй байна. Хоёрдугаарт хийсэн гэрээг нь цуцлаад бид үлдэгдэл мөнгөөрөө өөр автобус захиалж болох эсэх нь тодорхойгүй байна. Гуравдугаарт үнэхээр тэр солонгосын компани хариуцлага хүлээгээд мөнгөө буцаагаад төлөх нөхцөл нь бүрдэх үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Өнөөдөр Солонгосын хоёр иргэнийг саатуулчихсан байцааж байгаа гэж ойлгож байна. 

Би автобусны тендер зарлах, худалдан авах, эцэст нь ард иргэд талбай дээр очоод шалгах хүртэл нь энэ автобусны талаар анхаарч үзээгүй. Сүүлдээ бараг автобусыг анх танилцуулсан хүн нь болсон учраас л үүнийг судалж үзсэн" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.71
    2023/10/05

    Өөрийнхөө амийг хорлохыг оролдсон дарга их л юм мэдэж бна даа

    Хариулах
  • 202.72.245.121
    2023/10/05

    Ганц Мөнхэрдэнэ хариуцлааа тоцоод л буцаад явчихлаа сайд маань өөрийг адил жагсагчидаа л хариуцлага тооцоод

    Хариулах
  • 103.57.93.32
    2023/10/04

    Өөрийгөө хутгалсан нийтийн тээврийн даргын үйлдэл ногоон автобус хуучин гэдгийг нотолж байна

    Хариулах