БОАЖЯ-ны ажлын хэсэг Дорнод аймгийн Матад суман дахь "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-д хяналт шалгалт хийхэд жагсаалтад ороогүй химийн бодисудыг ашигласан байж болзошгүй зөрчил илэрчээ. Энэ зөрчлийг харьяалал тогтоон, Экологийн цагдаагийн албад шилжүүлэн шалгаж байгаа аж.
"Петрочайна Дачин Тамсаг" ХХК ус ашигласны төлбөрт 2021 онд 1 тэрбум 881, 2022 онд 1 тэрбум 484, 2023 онд 286 сая 276 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн ч ус ашиглагчийн үүргээ биелүүлэлгүй буюу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй ус ашигласан зөрчил илэрсэн байна. Мөн тусгай худаг гаргасан байсныг битүүмжилж, 30 сая төгрөгөөр торгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна