Алуурчин Г.Гантулгын унаж явсан машин барцаалан зээлдүүлэгч компанийн нэр дээр байжээ

Zuv.mn
2023/10/06

Алуурчин Г.Гантулгын унаж явсан Приус 20” маркийн  35-07 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Эм Эл Жи финанс” ХХК-ийн нэр дээр бүртгэгджээ. Компанийн мэдээллийг УБЕГ-ын дата баазаас шалгаж үзэхэд энэхүү компани нь 2019 онд байгуулагдсан, барцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр дагнадаг, “Гранд плаза” худалдааны төвд байршилтай байна. Эндээс үзэхэд, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан цагаан өнгийн Приус 20 автомашин нь зээлийн барьцаанд байсан байх магадлалтай бөгөөд эзэмшигчийг олж тогтоохын тулд энэхүү компанитай холбогдох шаардлагатай гэж харагдаж байгаа юм.

Г.Гантулга нь РЕ0042437 дугаартай паспортоор 2023.05.26-2023.09.27-ны хооронд БНХАУ-Монгол Улсын хилээр 11 удаа  гарч, орсон байсан бүртгэлтэй. Хамгийн сүүлд 2023.09.27-ны өдөр Монгол Улсын хилээр орж иржээ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.88
    7 цагийн өмнө

    Sain shalga hvvhed hulgailj uragsha gargasan bh wiidee

    Хариулах
  • 66.181.161.36
    Өчигдөр

    Хятаддаа хэрэг хийгээд шоронд орчихгүй яах гэж Монголд ирсэн хар лагаа вэ!

    Хариулах
  • 103.57.95.138
    2023/10/07

    Хятадад хэрэг хийгээд бдаг бсан юм биш үү. Хятадын цагдаатай хамтарч ажиллах хэрэгтэй юм бна даа.

    Хариулах