Израилд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

Х.Есү
Өчигдөр 09 цаг 17 минут

Палестиний "ХАМАС" бүлэглэл өчигдөр Израилийн нутаг руу олон тооны пуужин харваж, олон хүний аминд хүрсэн бөгөөд Израиль улс хариуд нь "Төмөр илд" нэртэй ажиллагааг эхлүүлж, Газын зурвас руу хариу цохилт өгч, Ерөнхий сайд нь байлдаан цэргийн тусгай ажиллагаа гэхээсээ илүү дайн байх болно гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийг түгшээгээд байна.

Үүнтэй холбогдуулан Монгол улсын гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Израиль улсад 250 орчим Монгол иргэн оршин суудаг аж. 

"Израиль улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.

Хэрэв иргэн танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болбол:

ГХЯ-ны +976-83042222

Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408

Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу" гэжээ..




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна