СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13-14 насны таван хүүхэд автомашин жолоодсон зөрчил гаргажээ

Х.Есү
Өчигдөр 12 цаг 45 минут

Өсвөр насны 13-14 насны хүүхдүүд автомашин жолоодсон зөрчил гаргажээ. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнийн 01 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны 5 хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна. 

Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.