УИХ дахь Монгол ардын намын бүлэг мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Өнөөдөр боловсруулсан төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцууллаа.
Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудал яригдана. Нэгдүгээрт ялын бодлого чангалахтай холбоотой эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл, хоёрдугаарт гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэлбэрээр өргөн барих, гуравдугаарт шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина, дөрөвдүгээрт шүүх байгуулах хуультай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтийг өргөн барина.
Гурав дахь өдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Урьдчилсан байдлаар нэгдүгээрт эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөснийг танилцуулъя.
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа одоо 20 жил байгааг 30 жил болгох
-Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн, бага насны хүүдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
-Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бага насны хүүдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох. -Нэг зарчмын шинжтэй өөрчлөлт хийх саналыг оруулах гэж байна. Энэ бол манай улсын эрх зүйн тогтолцоонд 1986 оны эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан. "Бага насны хүүхэд" гэдэг насны ангилал 14 нас байгаа. Үүнийг 16 нас болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг оруулах саналыг дэвшүүлж байна.
Ингэснээр эрүүгийн хуульд байгаа арав гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргүүдийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал 14-16 насны хүүдийг алах гэмт хэрэгт 8-15 жил байсан бол 12-25 жил болгож бүх насаар хорих ялтай болно.
14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг одоогийн эрүүгийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жилийн хорих ял болон бүх насаар хорих ял.
Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг одоогийн эрүүгийн хуульд 1-5 жил хүртэлх хорих ялтай байгааг 2-8 жилийн хугацаатай болгож тэнсэхгүй
Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жил байгааг 12-20 жилийн хугацаагаар болон бүх насаар нь хорих ял эдлүүлэх гэх мэтээр хуулийн төсөл боловсруулан танилцууллаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.55
17 наснаас хүчиндвэл гайгүй ял өгөх юм биз дээ. Ийм тэнэг сэдэл гаргадаг. Сонин сайд вэ
Хариулах103.57.93.142
Хүчин хийдэг дарга нараа бас тийм болгож чангалаарай.Бэлгийн хүчирхиыллийн бэлэг тэмдэг болсон өгзөг Одко-доо ёсзүйн хариуцлага тооц.Хүчин хийж шийтгүүлсэн Гантулгадаа хариуцлага тооцож албан тушаалаас нь хөө. Солонгост хүчин хийсэн нэг этгээд бас байдаг шиг санагдана. Та нараас суралцаад хүчин хийж байгаашдээ..Урьд нь ийм жигшүүрт хэрэг хийсэн хүн дүрст араатнуудад яагаад өршөөл үзүүлээд байснаа тайлбарла.
Хариулах