СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ гэрээсээ гарсан иргэний цогцос Дагиналтай нуураас олджээ

С.Гандэлгэр
2023/10/10

Дагиналтай нуурын усанд осолдсон байж болзошгүй иргэнийг арав гаруй хоног хайж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. 

Тодруулбал Архангай аймаг, Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй байсан тул ОБГ-ын аврах анги эрэн хайж байсан юм.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Г /38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна