Британийн Лондон хотноо Палестиныг дэмжсэн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Даунинг Стрийтийн ойролцоо болсон жагсаалд ойролцоогоор 100,000 гаруй хүн оролцсон бол Бирмингем, Белфаст, Кардифф, Салфорд зэрэг хотуудад арай бага хэмжээний жагсаалууд болжээ.
Палестины "ХАМАС" бүлэглэл энэ сарын 7-ны өдөр Израиль руу олон тооны пуужин харваж, 1400 гаруй хүний аминд хүрсний дараа Йерусалим Газын зурвасыг бүслэн хааж, бөмбөгдөж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 4000 гаруй палестинчууд, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдаад байгаа юм.
Лондонд жагсагчид палестинчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж жагсахдаа эмх замбараагүй байдал үүсгэснээр 10 гаруй хүн баривчлагджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна