“Хүн бол бактеритай яг адилхан. Тэд ямар нэг тааламжтай газар олонгуутаа үржиж эхэлнэ. Тэгээд тэр газрынхаа шим шүүсийг сорогдож дуустал зогсдоггүй” гэж нэгэн алдартан хэлсэн байдаг. Тэгвэл энэ үгэнд гарсан шим шүүс сорогдож дуусах хугацааг Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэд дэлхийн хүн амыг 2100 он гэхэд 10 тэрбумд хүрнэ гэж үзэж байна. Энэ дэлхийн төгсгөл ч хамт ирэх гэнэ.
Шим шүүс нь барагдсаар буй хөөрхий дэлхий 10 тэрбум хүнийг 3-5 жил л тэжээнэ, түүнээс цааш чадахгүй гэж судалгааны багийн ахлагч Эдвард Уильсон хэлсэн байна. НҮБ-ын тайланд дурьдсанаар, хэрвээ газар дээр үр тариа ургахгүй, ан амьтад байхгүй болж, хүнс олох боломжгүй болбол хүн төрөлхтөн хоёр сар хүрэхгүй хугацааны дараа мөхөж эхлэх гэнэ. Манай гаригийн агуулахуудад хүн төрөлтнийг 53 хоног тэжээхэд хүрэлцэхээр хоол хүнс хадгалагдаж байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.87
Хүн бол дэлхийг идэгч нян бактер. Хүн энэ эрчээрээ үржиж олшроод байх нь зөв үү. Төрөлтийг зохицуулах зөв бодлого хэрэгтэй
Хариулах