ХАМАС эм, эмнэлгийн хэрэгсэл авсныхаа хариуд барьцааны хоёр хүнийг суллалаа

Х.Батсайхан
3 цаг 49 минутын өмнө

Израиль улс Палестины ХАМАС бүлэглэлд барьцаалагдаад байгаа энгийн номхон иргэдээсээ хамгийн ахмад настай эмэгтэйчүүд болох 79 настай Нурит Купер, 85 настай Йохевед Лифщиц нарыг суллажээ. Тэднийг суулгасан онгоц өчигдөр шөнө Тель Авивт газардсан байна.

ХАМАС бүлэглээд дээрх хоёр эмэгтэйг эм, эмнэлгийн хэрэгсэл авсны хариуд сулласан гэдгээ мэдэгджээ. Израилийн албаныхан иргэдийг нь суллахад дэмжлэг үзүүлсэн Египет улс, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийнхэнд баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.
Дээрх хоёр эмэгтэй эмэгтэйчүүдээсээ л хамгийн өндөр настай нь бөгөөд Нурит Куперын нөхөр 85 настай Амирам, Йохевед Лифщицын нөхөр 83 настай Одед нар одоо ч ХАМАС-ын барьцаанд байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна