Израилийн арми, ХАМАС бүлэглэлийн хооронд зэвсэгт тэмцэл эхэлснээс хойш Газын зурваст 2,300 гаруй хүүхэд амь насаа алджээ. Гэмтэж, шархтсан хүүхдийн тоо 5,300 гаруйд хүрсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сан энэ талаар мэдээллээ.
Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойших 18 хоногт гарсан хохирлыг нарийвчилбал, 2360 хүүхэд амиа алдаж, 5,364 хүүхэд гэмтэж, шархаджээ. ЮНИСЕФ-ийн мэдээнд өгүүлснээр, Газа хотод амиа алдсан, шархадсан хүүхдийн тоо өдөрт дунджаар 400-гаар нэмэгдэж байгаа аж.
Харин нийт амиа алдсан палестинчуудын тоо 5,791-т хүрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна